

Шэнь Жин Лань 25 жилийн өмнө хагацсан хүү, охин хоёроо олохын тулд амьдралынхаа ихэнх хугацааг эрэл хайгуулд зориулжээ.Эцэст нь тэрээр далайн бүтээгдэхүүний лангуу ажиллуулдаг хүү Гү Чэн Аньтайгаа уулзана. Улмаар гэр бүлийнхээ ул мөрийг даган охин Гү Жи Вэйгээ ч олж, олон жил хагацсан эх үрс эргэн учирна. Гэвч тэдний аз жаргалтай амьдрал тийм ч амархан эхэлсэнгүй. Хүү, охин хоёр нь ажил амьдралдаа олон саад бэрхшээлтэй тулгарна. Гү Чэн Ань ямар ч нөхцөлд шударгаар худалдаа хийх зарчмаасаа ухрахгүй. Харин Гү Жи Вэй мэргэжлийн ёс зүйгээ хамгаалан, өөрийн зөв гэж үзсэн замаар тууштай явна.
Сэтгэгдэл бичихийн тулд үү.